Л.Энх-Амгалан: Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих 22 эрхийг 44 болгон нэмэгдүүллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/01/автобус оюутан.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оюутны автобусны картын хөнгөлөлттэй эрхийг /U-Money/ 22 байсныг 44 болгох шийдвэр гарчээ.

Тодруулбал, Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 22 удаа хөнгөлөлттэй зорчдог. Өмнө нь нийт 44 удаа зорчдог байсан ч хоёр дахин бууруулж 22 болгосон нь оюутнуудын хувьд асуудал болдог. Тэгвэл өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих 22 эрхийг 44 болгож буй талаар БШУ-ны сайд Л. Энх-Амгалан мэдээллээ.