Маргаашаас эхлэн нийтийн тээврийн Ч:29, Ч:44 чиглэлүүдэд өөрчлөлт орно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:58252/автобус/262594040_1778544232535936_8435968062732315960_n.jpg

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг,

Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”

Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”

Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”

Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.