М.Балдандорж: Дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, засварлана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 24 сек
10
legacy:автобус/балдандорж.jpg

Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байгаа аж. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн. Тухайлбал, 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, засварлах юм.

Үүнд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр гурван байршилд гурван км, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр найман байршилд 15.7 км, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд 7.4 км, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар таван байршилд дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлана.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 01-нээс эхэлнэ. Зуны улиралд хийж буй эдгээр засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй.

Жишээлбэл, Багшийн дээдийн уулзвараас Бага тойруугийн хойд хэсгээр тойроод, Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26 жилийн настай. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bin

    Hi~! This is Bin. Greetings from KINGTOM, hope you find this mail well. Let's go straight to the point. KINGTOM specialized in exporting and manufacturing rubber parts since 1996. The reason I'm writing this mail to you is that I'm wondering whether we can have some business relationship at present or in the near future. We have rich experience in cooperating with GM, FORD, TELSA and BYD, and many other countries with complete certificates, it's truly that we could be your reliable partner. Should you have any interest, pls be kindly to let me know. If I didn't get the right person, it'd be appreciated for you to transfer the message to your purchasing or procurement department. Wait for your kindly further reply. Sorry bothering and thanks in advance. Bin WhatsApp : https://wa.me/8618922481856 https://wordpressbindotcom.mystrikingly.com