ОБЕГ: Туул голын мөс цөмөрч “Ландкруйзер 200” загварын автомашин суусан байсныг татан гаргалаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 04:20 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргажээ.