ЭХ СУРВАЛЖ: “Жунай“-гийн 48 цагийг сунгах шүүх хурлыг хийхгүй байгаад Ерөнхий сайд УУРЛАЖЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 19 сек
150
legacy:badamjunai/Junai sullagdah uu NEG.jpg

UBN.MN

“Жунай ирлээ зугаатай юм болно” гэж өчигдөр бичсэн үзэгний бэх хатаж амжаагүй байхад мань эр шидээ үзүүлж эхэлжээ. АТГ-ынхан түүнийг Монголд газардсан даруйд нь яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хориод буй юм.

Гэтэл Монголын шүүх Жунай ноёны өмнө жижгэрч байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр түүнийг үргэлжлүүлэх хорих саналыг хэлэлцэх байсан ч н.Дуламсүрэн гэгч шүүгчийн тодорхойгүй эс үйлдлийн улмаас шүүх хурал нь болсонгүй. Ингэснээр Т.Бадамжунай суллагдах замдаа гарах нь.

АТГ-аас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Онгоцноос буухад нь яллагдагчаар татагдсан тогтоолыг нь танилцуулж хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан.

48 цагийн хугацаа дуусахаас нь өмнө үргэлжлүүлэн цагдан хорьж шалгахаар хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч өөр нэг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Б гэгч этгээд нөлөөлж хурлыг нь явуулаагүй гэдэг зүйл яригдаад эхэлсэн байна. Тэр ч байтугай шүүгчид “Жу”-гийн хэргийг дэнслэхээс зугтаж, “ер нь цаашид яах уу” гэж ярилцаад яваа сурагтай.

Аргагүй л нэгэн арванд Монголын улс төрийг сүүдрээс залуурдаж, АН, МАН-гүй уургаа сунган, шүүх цагдаагүй түүний “виз”-тэй хүмүүс томилогдож байсан нь үнэн ажээ.

Тийм байхад энэ зэргийг хамгаалалт шүүхээс ирэхэд гайхаад байх зүйлгүй. Ц.Нямдорж хүртэл намынхаа хурал дээр “Цагдаагийн дарга Энхтөрийг энэ Бадамжунай бүтэн сар дагуулж явсаар байгаад томилуулсан” гэж хэлэх вэ дээ. Ер нь одоо ажиллаж буй шүүгчдийн багагүй хувь нь Ц.Элбэгдоржийн үед томилогдсон. Х.Баттулга ч Жунайтай ойлголцдог байсан гэгддэг.

Уг нь өчигдөр шүүх хурал болоод үргэлжлүүлэн хорих саналыг нь үндэслэлтэй гэж үзвэл Т.Бадамжунайг багадаа 30 хоног цагдан хорино. Гэтэл тодорхойгүй эс үйлдлээс болж, хурал нь өчигдөр явагдаагүй тул “Жу дарга”-ын 48 цагийн хугацаа дуусахад хэдхэн цаг үлдчихлээ. Хоёр хоногийн өмнө 11 цагт түүнд албан ёсоор яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж саатуулсан. Хугацаа үүнээс хойш тоологдох учиртай. Тоолсон 48 цаг нь өнөөдөр 11 цагт дуусна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 11 цагаас өмнө шүүгч нь хурлаа хийж цагдан хорих хугацааг нь сунгахгүй бол Т.Бадамжунай хуулийн дагуу суллагдаж, гадуур шалгагдана.

Эрх ашиг, хэтэвч нэгтэй авлигачдад үүнээс сайхан мэдээ гэж үгүй. Гараад ирвэл уулзана, үгсэн хуйвалдан, үг хэлээ нийлүүлнэ. Магадгүй дарамт шахалтад ч орж мэднэ. Харин олон нийт, авлигатай дайн зарласан Засгийн газрын хувьд үүнээс илүү муу мэдээ гэж алга. Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих шүүх хурал болоогүй, шүүгчид өөр хоорондоо шивнэлдэж явааг сонссон Ерөнхий сайд хүртэл уурлаж бухимдсан сурагтай. Авлигатай тэмцэх тэмцэл нь шүүхийн хаалга мөргөж унаад байгаа нь Л.Оюун-Эрдэнийг муухай харагдуулах гэмтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой хүртэл “Шүүх дээр авлигын хэргийг удаалаа. Чамайг нэгийгээ үзнэ шүү. Шүүгчдийн чинь булхай луйврыг дэлбэлнэ шүү” гэж утсаар ам муруйсан талаар эх сурвалж мэдээлсний бид нийтэлж байсан. Тэгвэл Т.Бадамжунайгаас болж жинхэнээсээ шүүгчдийн авлигын асуудал дэлбэрэх тал руугаа явах бололтой.

Ер нь авлигатай эсрэг тэмцэлд хамгийн хойрго хөдөлж байгаа тал бол шүүх. Засгийн газар, хууль хяналтын хэдээ хүртэл шүүхийнхэн хөнгөхөн тонгорчихоод байгаа дүр зураг ашиглагдсаар байгаа. Хойшлуулах замаар шүүх дээр хэргийг нь барих, цагдан хорих хурлыг нь хийхгүй гадуур гаргах. Үүний хамгийн сүүлийн жишээ бол Б.Батдөл юм. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо 48 цагийг нь дуусгаж, гадуур гаргаж орхисон. Эсвэл том авлигачдын асуудал босох үеэр ёртой юм шиг нийгмийг бухимдуулсан өөр хэргүүдийг шүүх дээр дуулиантайгаар тасалж байх жишээтэй. Сая гэхэд л Т.Бадамжунайг авч ирсэн “бал сарын” дундуур Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлыг хийж, хоёр гурав хоног баахан бужигнуулж байгаад, чангахан ял өгч орхилоо. Үүнийг харсан иргэд, сөрөг хүчнийхэн бүгд л шүүх засаглалтай биш гүйцэтгэх засаглалтай шууд тулж байна. Өмнө нь ч гэсэн “Сахал” Д.Эрдэнэбилэгийн асуудал өндөр авах шинжтэй болоод ирэхэд Д.Монголхүүгийн асуудлыг хэлэлцээд нийгмийг тултал нь бухимдуулсан.

Тиймээс авлигатай тэмцэх тэмцлийн төгсгөлийг иргэд шүүхээс нэхэх цаг нь иржээ. Ядаж л өнөөдөр Т.Бадамжунайгийн 48 цагийн хугацааг дуусахаас өмнө хурлаа хийж үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргахыг нэхэх хэрэгтэй.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Жуцнайг яаж чадахгүй ээ ямар хэрэг тохох тэгвэл намын байрны санхүүжилтээ тодорхой болго намын санхүүжилт зэргийг бүгдийг нь жунай ах зохицуулж өгсөн бж таараа штээ

  • З
    Зочин

    Авилгалд идэгдэж илжирч ялзарсан хууль, шүүх засаглал. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн зарим шүүгч бол жинхэнэ авилгал авдаг. Маш их НО-той газар шүү.

  • И
    Иргэн

    Энэшүүгч нарт маш их но бна цаана нь маш их авилга хээль хахууль нуугдаж бна тийм болохоор хэргий нь шүүхгүй бна ёрөнхий сайдаа бүрэн эрх нь танд бна даруй шийднэ бх гэж найдаж бна одоо наадуул чинь бүгд арзагналдаж эхэлж бна төр л юм бол төмөр нүүрээ харуулах цаг ирсэн бна

  • Ц
    Цэцэг

    Итгэхгүй байна! Бүх эрх мэдлийг авчихаад чадахгүй хийхгүй бол огцорцгоо энэ засгийн газар! Жүжиг тоглож хөшигний ард тохиролцох оо болиоч ээ! Сонгуулийн шоу! Ийм арчаагүй мөнгөний боол болсон хулгайчууд үхвэл таарна! Нэр төр эр зориг эх орон удам судрбн үнэ цэнэ мэдэхгүй өчүүхэн өтнүүдийг бяцлах хүнгүй улс болжээ

  • Ж
    Жунай ван

    Нэгэнт ирсэн байхад гадуур байцаахад болношдээ..шоронд хорилоо гээд холбоо тасран гэж байхгүй..монголын шоронд мөнгөтэй хүн дураараа авирлах боломжтой..харуулыг нь холдуулж байгаад Бямбаа шүүгчийг алсан..дуртай үёдээ хулгайчууд гараад бөөр хэсээд явдаг гэсэн..харинч Жунайг шорон дотор нь нухах магадлал өндөр тул гадуур байлгасан дээр..шүүх прокурор цагдаа АТГ байсаар атал дандаа онц комисс томилж нам хууль цааз тогтоогч болоод байгаа н 1937 онтой адил болсон байна..сонгуулын өмнө ингээд баахан хүнийг шоронд хийж жүжиг тавиад байгаа ч юм шиг..ямарч байсан 4 жил худал ярьж жүжиг тавьж иргэдээ хуурсан нэг том төсөл хэрэгжүүлээгүй энэ засагийг зайлуулах нь гэж иргэд шийдсэн юм билээ...хүн шоронд хийхээс өөр ажил алга уу монголд гэж асуумаар юм шиг..

  • З
    Зочин

    Нутгийн ахын шоглоом л яваад байгаа хэрэг. Оюук минь сурсанаараа туйпууддаа. Өөр арга байхгүй. Анаж зогсож байгаад толгой дундуур нь ав. Тэгэхгүй бол сонгуулийн өмнө чи өөрөө ачигдах гээд байна. Тэгвэл мөн ч зугаатай юм болно доо. Ах чинь чамайг бодохгүй шүү. Өөрийгөө л болно. Зодоон болох нь нэгэнт тодорхой учир, өрсөж хөдөлсөн хүн л хожино. Мөн намынхаа бааснуудаас сонгуулийг ашиглан сал. Нямкаг хүүтэй нь шоронд хийчихвэл коко биш мөн ч том вазари авна даа.

  • З
    Зочин

    Жунайг шүүчих зоригтой шүүгч олдохгүй л байх даа бүгд түүний ачаар томилогдсон байгаа

  • З
    Зочин

    БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ 10 ЖИЛ ХАМГААЛСАН ХҮН БАЙГАА ГЭЭД ЭНХБАЯР ГИШҮҮН ХЭЛЭЭД БАЙСАН 10 ЖИЛ ШҮҮ. ГЭТЭЛ МӨНХЭРДЭНЭ ГЭЖ НӨХРИЙГ НЭГ САРЫН ДОТОР.

  • Э
    Эрдэнэ

    Албадан гаргасан хүнийг баривчилсан болгож шоу хийж байгааг ямар ч тэнэг ойлгоно. НЯМБААТАР Оюун-Эрдэнэ хоёр шоуны эзэд ккк

  • Х
    Хохирорч монгол

    Шүүх дэх авилгын бөмбөгийг дэлбэрэх цаг болсон. Монголыг устгагч ренчино түүний гүйцэтгэгч алуурчин лүндэндорж гм хулгайчууд сул бгаа цагт шүүх байхгүй шүү.ЕС аа, шүүхэд дэлбэлэлт!!!

  • М
    МОНГОЛ ХҮН

    ОЮУН-ЭРДЭНЭ АВИЛГА, АВИЛГАЧИДТАЙ ТЭМЦСЭН ДҮР ЭСГЭХЭЭС ӨӨР АЖИЛГҮЙ ХҮН ЮМ БАЙХ ДАА

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч энэ улсыг дампуу хэвээр байлгах сонирхолтой юмуу ? Яагаад 5Ш ажиллагаатай нэгдсэн дуу хоолойгоо гаргахгүй бна ???

  • И
    Иргэн

    Шүүхчид яагаад гөлөлзөөд бнаа энэ одоо ухны хийж бгаа ажилуу жу гарвал бүх юмаа нууж амжина бусдыгаа зугтаалгана

  • З
    Зочин

    хүрэлсүхийн тааллаар шүүгчид хөдөлж байгаа. оюук шүүхэд нөлөөгүй

  • З
    Зочин

    Жунай суллагдана. Шүүхэд Элбэгдоржийн шүүгч нар дүүрэн байгаа болохоор Хонгилынхон айлтгүй.