“Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобусууд орж ирнэ”

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:niislelin darga nar/64339eee18164615ff1e6c69.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобусууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан автобусууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Хотын дарга автобуснууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа. Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    yamar udaan yum bee

  • З
    Зочин

    Аль 2022 онд л парк шинэчлэлт хийнэ түгжрэл бууруулна гээд төёвөөс 420 тэрбум төгрөг авсан мөн түгжрэл хариуцсан сайдтай болсон тэнээд ч ажил явдаггүй ээ Одоо нэн шинэ ирсэн улаан автобусууд дунд оворт орох уу дотроо их зай муутай өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суухад хойд талын суудлууд хойшлох тусмаа маш их өндөр учир бэрхшээлтэй Солонгоё автобус эсвэл европоос тухайн үед захиалаад оруулж ирж болохгүй юу боллохгүй юу Нийслэлийн удирдлагууд Сумььяа базар бүтэхгүй ээ Нэг л хүн загнасан зандарсан шоучин гар байх юм зарим үед хаачисан мэдэхгүй таг болж байгаад л гарч ирээд л сүржигнэн доод тушаалтнууд огт ажил хийгүй Хотын ерөнхий мененжер гэж нэг ажлын цагаан хувцастай нөхөр хааяа нэг зурагтаар л гарна яана даа ард түмэн хэцүүдлээ түгжрэл ихдээд мах барааны үнэ өсөөд байдаг дарга нар маань таг жиг сандал суудал булаалдаастай нохой муур тоолно гэх шиг юм яриад л өдөр хоног өнгөөрөөёөн шиг ээ