АУДИТ: И-Монгол академи 573 мянган төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авч, орон нутагт ажиллахдаа 23.4 сая төгрөгөөр автомашин түрээслэсэн

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 8 сек
40
legacy:Obuna/JU5A7693.jpg

Үндэсний аудитын байгууллагаас И-Монгол академи УТҮГ-ын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай гэх дүгнэлт өгчээ. Тайланд дурдсанаар дараах зөрчлүүд гарчээ.

-Албан томилолтын зардлаас 573 мянган төгрөгөөр согтууруулах ундаа худалдан авсан-

Тайлант онд орон нутагт ажилласан албан томилолтын зардлаас 573.1 мянган төгрөгийн согтуурах унаа худалдан авсан

Нэр бүхий 1 аж ахуйн нэгжтэй “Ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулан засварын ажлын зураг төслийг 19,800.0 мянган төгрөгөөр хийлгэсэн боловч засварын ажил хийгдээгүй, үргүй зардал гаргасан

Эдийн засгийн зардлын ангилал зөрчиж дараах ажил гүйлгээг хийсэн байна. Үүнд: Зардлын ангилал 210801 ангиллаас 37,100.0 мянган төгрөгийн ширээ, сандлыг, 18,000.0 мянган төгрөгийн хувцас, зөөлөн эдлэлийг, 210901 ангиллаас 1,029.6 мянган төгрөгийн бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийг худалдан авсан.

-74 сая төгрөгийн тавилга худалдан авахдаа тендер шалгаруулалт явуулаагүй-

Тайлант хугацаанд сандал, ширээ, тавилгыг худалдан авахдаа нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь багцалж тендер шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал: Тэн Бий ХХК-тай 19.6, Ногоон Газар Бүтээмж ХХК-тай 19.8, Лока ХХК-тай 17.3, Баганат Биг Сервис ХХК-тай 17.3, нийт 74 сая төгрөгийн тавилгыг шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн

-Орон нутагт ажилласан албан томилолтоор ажиллахад 23.4 сая төгрөгөөр автомашин түрээслэсэн-

Тайлант хугацаанд орон нутагт ажилласан албан томилолтоор ажиллахдаа 4 ширхэг суудлын автомашиныг өндөр үнэтэй түрээсэлж, нийт 23,400.0 мянган төгрөгийг түрээсийн төлбөрт зарцуулсан байна

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Ц. Янжиндуламаа И монголиагийн захирал өөр хүн шүү дээ. Мэдээлэлүүдэд гарснаар наад хүн чинь өргөдлөө өгөөд явчихсан өөр байгууллагын хүнийг хамаатуулж зургийг нь тавьж буруу мэдээлэл оруулахаа одоо боль. Хэний захиалгаар яваад байна даа . Юм учиртай шүү дээ.

    • З
      Зочин

      2022 gej bgaa biz dee ter hunii darga ni bhad

  • Е
    Е монголиа хэрэглэгч

    Энэ хүүхэд Харилцаа холбооны зохицуулах газарт ажиллаж байгаад Учка сайдынхаа сэвэлтээр өргөдлөө өгөөд явчихсан гээ биз дээ. И монголиа чинь өөр даргатай байсан байх шүү дээ. Тэгэхэд ажлаа өгөөд явчихсан хүний зургийг хэний захиалгаар эсвэл санаатайгаар хамаатуулж байгаа юм уу.

  • З
    Зочин

    МАН-н ЗГ-н эрх хүүхэн мандуулж дуусахгүй л явна уу