Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СХД-ийн Эрүүл мэндийн төвөөр харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой
00

СХД-ийн Эрүүл Мэндийн төвөөр харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдах боломжтой аж. Иймд иргэд та бүхэн амбулаторийн үзлэгийн цагийг,
"Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв"-ийн 1800-0119 тусгай дугаарт холбогдох,
Өдрийн 13-16 цагийн хооронд 7511-6000 -т залган цахим бүртгэлтэй холбогдон цаг авах,
E-Mongolia цахим платформоор нэвтрэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цагаа хялбархан авах боломжтой юм.
Мөн СХД-ийн ЭМТ болон Баянхошуу амбулаторийн энэ долоо хоногийн сул цагуудыг хүргэж байна.



