Юань, рублийн ханш өмнөх сарынхаас чангарав

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/1.jpg

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 3524.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 623.15, өмнөх сарынхаас 16.92 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.41 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн, Төв банкаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.89 төгрөгөөр чангарчээ.