ШИЛЭН: С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад сард 840 мянган төгрөгийн цалин авдаг

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 20 сек
50
legacy:hugjliin bank/Copy of Copy of Улсын дундаж1 750.2 (1).jpg
legacy:erdenes tavan tolgoi/ETT (2).jpg

Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан юм. Гэвч зарим томоохон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгоогүйд олон нийт шүүмжлэлтэй хандсан.

-ТУЗ-ийн гишүүд нь 840 мянгаас 1 сая 680 мянган төгрөг хүртэлх цалинтай-

Тэгвэл өнөөдөр /2023.04.24/ нээлттэй мэдээллийн санд "Эрдэнэс тавантолгой" ХК болон МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн мэдээллийг нээлттэй байршуулжээ. Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-д Д.Батбаатар, Б.Уянга, Ж.Ганбат, С.Мөнхчулуун, Б.Ганхуяг, Д.Баярбат, Ч.Энх-Амгалан, Ж.Чимэдцэрэн, Б.Мөнхзаяа, Х.Болор-Эрдэнэ, Э.Тэмүүлэн нарын нийт 11 гишүүн байгаа бөгөөд тэдний 7 гишүүн нь 840 мянган төгрөг, 3 гишүүн нь 1 сая 680 мянган төгрөгийн цалинтай байна.

-ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү болох Х.Болор-Эрдэнэ нь цалингийн мэдээллээ ирүүлээгүй-

legacy:Bolorchuluun gishuun/boloroo.jpg

Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэг нь ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү болох Х.Болор-Эрдэнэ . Тэрбээр мэдээллийн санд байршуулах ёстой цалингийн мэдээллээ ирүүлээгүй байна.

legacy:Bolorchuluun gishuun/ereee.PNG

-С.Мөнхчулуун, Ж.Ганбат, Б.Ганхуяг нар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад 840 мянган төгрөгийн цалин авдаг-

ТУЗ-ийн гишүүдийн нэг бол ШӨХТГ-ийн дарга асан С.Мөнхчулуун байна. Түүний ТУЗ-ийн гишүүний сарын цалин 840 мянган төгрөг аж. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ мөн адил хэмжээний цалинтай байна. Мөн түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Б.Ганхуяг ч мөн адил ТУЗ-ийн гишүүнээр бүртгэлтэй байх ба сард 840 мянган төгрөгийн цалинтай аж.

legacy:Bolorchuluun gishuun/Copy of Copy of Улсын дундаж1 750.2.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

    1072 ш хувьцааны ногдол ашиг яаралтай тараа . ЭТТ ТУЗ ыг шинэчилж ард иргэдийн 1072 ш хувьцаа эзэмшигчдийн шударга төлөөллийг яаралтай оруулья

  • А
    ард түмэн

    1072 ш хувьцааны сүүлийн 10 жилийн ногдол ашиг тараахгүй байгаа шалтгаан нь ийм учиртай байжээ. ЭТТ ТУЗ ыг яаралтай шинэчилж ард иргэдийн олон нийтийн төлөөллийг оруулья ..

  • А
    ард түмэн

    ЭТТ ТУЗ д ард түмний 1072 ш хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байдаг юм уу

  • 1
    1072 ш хувьцаа эзэмшигчид

    Ж.Ганбат ард иргэдэд ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг тараах сонирхолгүй байгаа нь Ж.Ганбат ЭТТ ТУЗ ын гишүүн байгаатай холбоотой юм болов уу

  • А
    ард түмэн

    ЭТТ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ ЭТТ ТУЗ-ын гишүүн байх нь ашиг сонирхолын зөрчил юм биш үү