Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.КОНСУЛ: БНСУ-ын виз мэдүүлсэн хугацаанд өөр улсад яаралтай зорчих бол гадаад паспортоо түр хугацаанд ЭСЯ-наас авах боломжтой болсонНийгэмTurbat2023/05/03Унших: 1 мин00Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд өөр улсад яаралтай зорчих тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой боллоо.Энэхүү зохицуулалт нь 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортаа түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх шаардлагатай юм.Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно.