Б.Жавхлан: ЗГ бие даасан өрийн сахилга баттай менежмент хэрэгжүүлсний дүнд цалин хөлс нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох боломж цухуйж байна

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/Снн.jpg

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн зүгээс "Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ инфляцитай хэрхэн уялдуулах вэ. Хүүхдийн мөнгөний нийт дүн хэр хэмжээгээр нэмэгдэх вэ" гэж тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийлсэн юм.