Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ч.Хүрэлбаатар: Нөхцөл байдал сайжраад ирэнгүүт гаднын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг сэтгэхүйгээс салах хэрэгтэй
20

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийллээ.



