ҮСХ: Манай улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өслөө

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/money.jpg

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны дөрөвдүгээр сарын танилцуулгыг олон нийтэд хүргэсэн. Тэгвэл тус үзүүлэлтээр манай улсын ДНБ 2023 оны эхний улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.6 их наяд төгрөг болж, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 413.6 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэхүү өсөлтөд уул уурхай олборлолтын салбар 5.3 нэгж хувиар, үйлчилгээний салбар 3.8 нэгж хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн аж.