Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 26 сек
30
legacy:amarbat/ца.jpg

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

Энэ жилийн хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж буй нь онцлог. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэнийг Ерөнхий сайд онцоллоо.

2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7,6 хувийн өсөлтөд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдийг улам сайжруулж өнөөгийн хүндрэлийг даван туулахад шилдэг аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг хандлагыг өөрчилнө гэв.“Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих болно.

Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна.

Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно”гэлээ.

Мөн Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутагт салбар үйлдвэрээ байгуулж, ажлын байрыг бий болгон манлайлан ажиллах бизнес эрхлэгчид, ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг төрөөс бүхий л боломжит бодлогын шийдвэрийг гарган дэмжин ажиллахаа зарлаад байна.

legacy:1 egnee uurchlult/ээ.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна. Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ. Мөн цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

legacy:1 egnee uurchlult/ээц.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жижиг ААНдээ дэмжмээр л байна шүү гэр хорооллын дэлгүүрүүдийг заалны хэмжээ 80мкв доошгүй мөн дотроо 00 шаардаж байна миний мэдэх Солонгос.Хятад Тайланд зэрэг улсад талбайн хэмжээ хамаарахгүй худалдаа эрхлээд амьдралаа болгоод татвар төлөөд явж болоод байдаг манайд тас эсрэгээрээ болж өгвөл хаалга үүдийг нь бариулчихлаа гээдл 1 бол үнэтэй хаягаар хантаазаар жигдрүүлж байна гээд баахан хог шахна одоо хэрэглэж байгаа дэлгүүр худалдагч л лав олж харсангүй .CU. GS.25 гэр хороололд байрлаад хямд хүнсээр ядарсан иргэдээ хангаж зээлээс зээлийн хооронд хүнс бараа өгч харагдаач дээд тал нь л 10% нэмдэг байгаа шүү талх сүү үйлдвэрийн үнээр нь өгдөг манайд 3900гар зарагддаг түмний кола .том аягатай кимчитэй гоймонг тэр CU . GS.25даа хэдтэй байгааг олоод харчихаараа хө. Мөрөөрөө амьдармаар байна шүү ХАЛАМЖ ХҮССЭН ИРГЭН БАЙМААРГҮЙ БАЙНА ШҮҮ.

  • З
    Зочин

    Монголд л ийм гажиг тогтолцоо бн. Төр яаж гар хоосон, карма хоосон иргэд, ААН-үүдийнхээ бизнесийг булааж, тэдэнтэй өрсөлдөж чадаж байна аа? Хувийн том бизнестэй хүмүүс яагаад УИХ, ЗГ руу зүтгээд байгаам бол оо? Тэд ойгүй их мөнгөтэй, бизнесээ хийгээд явж болдоггүймуу? Хаана эрх мэдэл бн, тэнд хулгай, луйвар бн. Ард түмний төр барих эрхийг мөнгөөр авч, ард түмний эсрэг ажилладаг шуналын типнүүдийг 2024 онд зайлуулах! Төрд шуналын давгүй, эх оронч, мэдлэг туршлагатай, ноён нуруутай хүмүүс хэрэгтэй!

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag