ЭМБ-ын анхааралд

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin daatgal gazar/Screenshot 2023-05-24 095226.jpg

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдол бүрд илгээх бичиг шаардаж байгаа талаарх гомдол даатгуулагч-иргэдээс ирж байгаа тул дараах тохиолдлуудад илгээх бичиг шаардахгүй байхыг анхааруулж байна. Үүнд:

1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ

3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ

10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар