Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН“ цэг Чингэлтэй дүүргийн 14-р хороонд нээгдлээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:E.Batshugar/хурадальмтах.jpg

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим үндэстэн" зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14-р хороонд төрийн үйлчилгээний "ХУРДАН" цэгийг нээлээ. Мөн үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн "Чингэлтэй" төвийг нээж үйлчилгээ үзүүлж эхэллээ.

legacy:aldart eh/88594.jpg

Уг нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.оюунбилэг, Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар үг хэллээ.

legacy:2025/02/хурдан.jpg

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэгийг Улаанбаатар хотын хэмжээнд 41 цэгт нээсэн бөгөөд цаашид нийслэл, орон нутгийн хэмжээнд хүн амт төвлөрсөн цэгүүдэд нийт 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажлилаж байна.

legacy:aldart eh/браарс.jpg legacy:aldart eh/чуүахах.jpg

Тэгвэл Чингэлтэй дүүргийн 14-р хороонд энэхүү "ХУРДАН" цэгийн үйлчилгээ нэвтэрснээр тус дүүргийн 15, 16, 17, 18, 19, 23, 24 дүгээр хорооны оршин суугчид болон Сүхбаатар дүүргийн иргэд төрийн үйляилгээг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар "ХУРДАН" цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйляилгээг иргэдэдшуурхай хүргэж байгаа бөгөөд 2023 оны эцэс гэхэд нийт 55 байгууллагын 790 орим төрийн мэдээллэ, лавлагаа, бүртгэлийн үйл ажиллагааг үүгээр дамжуулан хүргэхээр болж байна.