ШИЛЭН: ЭМДС Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум, харилцах дансанд 3.8 тэрбум төгрөг байршуулж байжээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:capital ariunbold/84845151 (1).jpg

Шилэн ажиллагааны хүрээнд төрийн оролцоо бүхий тусгай сангуудыг мэдээлэл нээлттэй болгосоор байна. Тухайлбал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан 2018-2022 оны санхүүгийн зарцуулалтын байдлыг нээлттэй байршуулсан юм. Тэгвэл 2018 онд тус сангаас Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг, харилцах дансанд 3.8 тэрбум төгрөг байршуулж байжээ. Энэ нь 2018-2022 оны хооронд банканд байршуулсан мөнгөн хөрөнгийн 5.64 хувийг эзэлж буй юм.