БШУЯ тэтгэлгийн мэдээллийг бүртгэл нь дуусах өдөр цахим хуудсаараа ЗАРЛАЛАА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:bolovsrolin yam/IMG_8364.jpg

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Харин бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 31-нд буюу өнөөдөр дуусч байгаа аж.

Харин уг тэтгэлгийн мэдээллийг БШУЯ-наас өнөөдөр цахим хуудсаараа зарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Учир нь бүртгэл дуусах өдөр ийнхүү зар оруулж буй нь БЗС-гийн асуудал үүссэн энэ цаг үед улам их бухимдал үүсгэж байна.