ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт зохион байгуулах талаар мэдээлнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин 5 сек
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 02-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

08:30 цагт: Сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Сургалтад гаалийн байгууллагын удирдлагууд оролцож сонирхсон асуултад хариулж мэдээлэл өгнө. Утас: 99145985.

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11:00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий Сар бүрийн 3-ны өдөр зохион байгуулагддаг Цусаа бэлэглэх өдрийн 99 дэх удаагийн арга хэмжээ болно.

ХАНГАРДИ ОРДОН

11:00 цагт: "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд НЗДТГ, НБТСГ, НЦУГ, НЭМГ, ННТГ, "Хай пэймент" ХХК-ийн төлөөлөл оролцож мэдээлэл өгнө. Утас: 99285651.

12:00 цагт: "Гэгээн муза 17" олон улсын театрын наадам 2023 оны 09 дүгээр сарын 07-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.

15:00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спорты газраас "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м-ийн зайд оролцох гадаад, дотоодын тамирчид, гүйгчдэд зориулсан Техникийн зөвлөгөөн болно. Утас: 99285651

СПОРТЫН ТӨВ ОРДОН

11:30 цагт: Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид мэдээлэл хийнэ.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

14:00 цагт: "Хурд" хамтлагаас "Хурд-30" хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 95420744, 88084392.