Байлдагч Б.Батхүлэгийн сүй тавих ёслолыг ангиа хамт олноороо зохион байгуулжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 1 сек
30
legacy:zevsegt huchin/351101184_2748806125261788_6110075611816170813_n.jpg

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулжээ.

Энэхүү өдөрлөгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад төдийлөн явагдаж байгаагүй нэгэн арга хэмжээ багтсан нь хугацаат цэргийн алба хаагчийнхаа хань ижил, гэр бүлд чиглэсэн сүй тавих ёслол байв.

Баянхонгор аймгийн харьяат байлдагч Батсайханы Батхүлэг, түүний гэргий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Хүчитбаатарын Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг анги хамт олноороо зохион байгуулж, дайчин болон бэрийнхээ аав ээж, ахан дүүсийг урьж нэгэн өдрийг баяр баясал, бахархал дүүрэн өнгөрүүлжээ.

Тус ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам "Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан бид нэгэн гэр бүл билээ. Амжилтаа хамт хүртэж, алдаагаа ч цугтаа үүрдэг хамт олон. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гуниг бүрт ч ойрхон байхыг гэж хичээж явдаг нь өнөөдөр байлдагчийнхаа гэргийг хөөрхөн хүү Б.Тэнүүгэн болон өвөө, эмээгийнх нь хамт урьж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг нь хамтдаа бүтээлцэж байна. Ерөөл учрал бүрдсэн энэ сайхан өдөр хоёр сайхан хүүхэд маань хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа. Эрхэм байлдагч болон эх орны хөвгүүнтэй заяа холбосон үзэсгэлэнт бэрдээ баяр хүргэе" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Одоо солиорч эхэллээ. Хүүхэд шуухад нь гарчаад байхад юуны чинь сүй тавих? Сүй тавих байсан юм бол цэрэгт ирхээсээ өмнө амжуулахгүй яасан юм? Цэрэгт татагдсан болгон “би сүй тавьмаар байна” гэж ангийн удирдлагуудаа хүсэлт гаргавал тэр болгонд нь зөвшөөрөөд байх уу? Арим бол арим байх ёстой. Хүүхэн шуухан гээд нялуураад байх шаардлагаггүй.

  • Z
    zochin

    солиороод байгаач

  • З
    Зочин

    Бүгд шоу болжээ.одоо бүр хуримыг нь зохион байгуулаг болж байна. Болио.