21 настай эмэгтэйг нөхөр нь согтуурсан үедээ маргалдаж, амь насыг нь хохироожээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Цагдаагийн байгууллагад 2023.05.28-ны өдөр "Манай найзыг нөхөр нь согтуу зодоод ухаан алдуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 21 настай эмэгтэйг нөхөр болох 21 настай Б нь согтуурсан үедээ маргалдаж, амь насыг нь хохироосон хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгааг мэдээллээ.