Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Авто худалдааны цогцолбор /22/ наадам хүртэл амралтгүй АЖИЛЛАНА
00

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Авто худалдааны цогцолбол /22/ амралтгүй ажиллахаар болжээ. Тодруулбал, "Наадмын үеэр 7 сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах өдрүүд тохиож байгаатай холбогдуулан Авто худалдааны цогцолборт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хүсэлтээр 6 дугаар сарын 13, 20, 27-ны Мягмар гарагуудад амрахгүй ажиллахаар боллоо.
Үйлчлүүлэгч та бүхэн авто машин худалдан авахтай холбоотой нэг цэгийн үйлчилгээг Авто худалдааны төвөөс авах бүрэн боломжтой" гэжээ.



