ШӨХТГ: Шүүхээс банкны нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүй хэмээн үзлээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:шөхтг/269610330_1011666113036199_4814963414019159329_n.jpg

Шүүхээс арилжааны 9 банк ипотекийн зээлийн шимтгэлд 1 хувь авч буйг үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авдаг. Энэ байдалд ШӨХТГ өнгөрөгч онд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан байдаг бөгөөд шүүхээс арилжааны банкууд хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргасны дагуу ШӨХТГ-аас давж заалдана гэдгээ илэрхийлж байв. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, ШӨХТГ ялалт байгуулжээ. Тодруулбал шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь үндэслэлгүй хэмээн үзсэн байна.