ҮСХ: Нийслэлд хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.3 хувиар өсжээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:delguur/284188353_744990269959362_2880993200338255062_n.jpg

Үндэсний статистикийн хорооноос зарим гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаарх судалгааг сар бүр танилцуулдаг билээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 12-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.3 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Тухайлбал, үхрийн мах 0.5, төмсний үнэ 0,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.