БШУЯ: ЭЕШ-ын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:elseltin shalgalt/_MPA0430.jpg

Улсын хэмжээнд энэ жил 34 мянга 117 хүүхэд 12 дугаар ангиа төгсөж байна. Төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын тов албан ёсоор гарсан бөгөөд энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Ингэхдээ шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлийн шалгалт авах аж. Хуваарийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

legacy:elseltin shalgalt/ywx9c7_341321367_592844332581816_7912179262343846016_n_x974.jpg

Мөн шалгалт эхлэхэд дараах зүйлсийг БШУЯ-наас анхаарууллаа.

Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.