ЭСЯ: БНХАУ-ын агаарын тээврийн компаниар үйлчлүүлэхдээ электрон тамхи татвал торгох, 5 хоног саатуулах хуулийн заалттай

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hyatad elchin said/_MPA6975.jpg

Монгол Улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарчээ. Тиймээс ЭСЯ-наас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд, "Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно" хэмээжээ.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам