“Монгол хаан” дэлхийн тайзнаа залрах мөч ойртсоор

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:tamgagui mur/354181290_648570337315019_6130729044916866186_n.jpg

“Тамгагүй төр” монгол драмыг “Mongol Khan” нэртэйгээр Лондон хотноо толилуулахаар болсон бөгөөд бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна. Тодруулбал, Английн “West-end“-ийн “Coliseum” театрт энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нээлтийн тоглолтоо хийх бөгөөд жүжгийн тасалбар өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гараад буй. Тус бүтээлийг арванхоёрдугаар 2-н хүртэл буюу сар орчмын хугацаанд Английн театрын тайзнаа тавьж, олон улсын үзэгчдийн хүртээл болгох юм.

Тус бүтээлийг энэ онд тохиож буй Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулахаар болсон. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг анх 1998 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байсан бол найруулагч Б.Баатарын найруулгаар ийнхүү 25 жилийн дараа дэлхийн тайзнаа тоглогдох гэж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Basca Feiza

    сайн байцгаана уу. "khan/хан" гэхгүй байх болвуу. Учир нь, Монголууд Бид хаан хүний хөвүүнг нь "хан" хэмээн нэрийддэг болохоос хааныгаа *хан* гээд байдаггүй л байлтай. Тэгэхээр, **khan/ханБИШ, KHAAN/ХААН** хэмээх байлтай. ЖИЧ: Монгол хэлний "х" үсгийг ЕРДӨӨ Л ГАНЦ ***KH** хэмээн галиглах нь тэр бүр МОНГОЛ ХЭЛЭНД Ч, МОНГОЛ ҮГЭНД Ч ТААРААД, ТОХИРООД, ОНООД БАЙДАГГҮЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ орос хэлний **kh/х-г** МОНГОЛ ХЭЛ РҮҮ ШУУД ХҮЧЭЭР БУУЛГААД АВЧИХСАН САНАГДДАГ. Монгол хэлний минь "х" үсэг англи хэлний галиглалаар 2 янзаар буугдах болвуу. Юу вэ гэхээр: 1. "kh/х" гэж, 2. "ch/х" гэж. Эдгээр нь монгол хэлний маань уг тухайн үгийн эгшиг үсэг нь ТОД ХЭЛЭГДЭЖ БАЙНУУ, ЭСВЭЛ, СУЛ ЗӨӨЛӨН ХЭЛЭГДЭЖ БАЙГААГААСАА УЛБАӨАЛЖ ХАМААРААД "Х үсгийн" *kh* галигийгуу, эсвээс *ch* галигийгуу гэдэг нь тодроод мэдэгдээд ирэх сэтгэгдэл байдаг.