О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье

Бусад
Myagmarsuren
Унших: 4 мин 19 сек
280
legacy:hereglesen zurag/batsuh.png

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүхээс тодрууллаа.

-Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор юуны өмнө таниас тайлбар авах гэсэн юм. Бичлэг дээр гарч буй үйл явдал юунаас үүссэн вэ?

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд “Гацуурт” ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг. Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Хүмүүсийг машинаар хөөж байгаа бичлэгийг юу гэж тайлбарлах вэ?

-Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан. Мөн компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. Энэ асуудлаар тухай үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цаашлаад сумын удирдлагуудад хүртэл гомдлоо гаргасан.

Асуудлын гол нь тухайн тарсан бичлэг бүх процессыг өгүүлээгүй буюу зөвхөн нэг хэсгийг л харуулсан байна лээ. Бичлэгийн өмнө болсон явдлаас тайлбарлахад тухайн морьтой залуучууд эхлээд адуу хулгайлж авч явахыг завдсан бөгөөд “Гацуурт” компанийн ажилчдын эсэргүүцэлтэй тулсан учраас хүч хэрэглэж, нэг ажилтны гарыг гэмтээж хугалсан асуудал үүссэн гэдгийг дахин хэлмээр байна. Энгийнээр эргэцүүлэхэд хэн ч гэсэн өөрийн өмч хөрөнгөө бусдад дээрэмдүүлэх, хулгайд алдахыг хүсэхгүй шүү дээ.

Ялангуяа эмэгтэй ажилтны биед халдаж гарт нь хүнд гэмтэл учруулсан учраас арга барахдаа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн автомашинтайгаа явж тухайн үйлдлийг зогсоож адуугаа тогтоосон. Гэтэл болсон үйл явдлын зөвхөн нэг хэсгийг бичиж авчихаад Л.Чинбат автомашинаараа мотоциклтой, морьтой хүнийг дайрч унагалаа гэсэн мушгин гуйвуулсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсанд гүнээ харамсаж байна.

Миний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь цахим орчинд тавигдсан бичлэг дээрх шиг дээрх хоёр хүнийг дайраагүй бөгөөд тус бичлэг нь болсон үйл явдлын зөвхөн өөрсдийгөө хохирсон мэтээр харагдуулах гэсэн хэсгийг тасалж тавьсан гэдгийг дахин хэлмээр байна Хэрэв тухайн бичлэг бүтнээрээ байсан бол ийм үйл явдал огт болоогүй гэдэг нь харагдах байсан. Тиймээс дээрх бичлэгийг зохион байгуулалттайгаар тасалж тавьсан гэдгийг хэлмээр байна.

-Бичлэгт нэг эрэгтэй мотоциклтойгоо дайруулаад уначихлаа гэж ярьж байсан шүү дээ. Энэ ямар учиртай хүн бэ?

-Зүгээр явж байсан хүн бичлэг хийх болохоор доголж, өөрийг нь дайрч гэмтээчихсэн мэтээр олон нийтэд харлуулах үзэж зориудаар ийм зүйл хийсэн. Тухайн бичлэг хийсний дараа зүгээр алхаад явж байсан. Үүнийг харсан олон хүн гэрчилнэ. Тухайн үед “Гацуурт” ХХК-ийн ажилчид болон нутгийн иргэд хамт байсан. Гол асуудал нь тухайн үед Сэлэнгэ рүү адуу тууж оруулахгүй гэж эсэргүүцээд буй хүмүүс хуульд байхгүй шаардлага тавьж, хүч хэрэглэж дур зоргоороо авирлаж байсан нь гол үйл явдлын шалтгаан нь болж буй.

-Бичлэг дээр гарч буй Ганзориг гэдэг хүн тухайн орон нутагт ямар хамааралтай хүн бэ?

-Тэр хүн бол багийн засаг даргаар ажиллаж буй нэгэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд Гацуурт ХХК-ийн талаар зориудаар сөрөг мэдээлэл түгээж, нутгийн иргэдийг өдөөн турхирч, компанийн эд хөрөнгийг сүйтгэж эвдэлдэг этгээд юм. Өөрөө төрийн албан хаагч хэр нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, компанийн нэр хүндийг зориудаар гутаан доромжилж, бусдад нөлөөлсөн асуудлаар бид холбогдох байгууллагуудад хандаж захиргааны арга хэмжээ хүртэл авахуулж байсан. Компанийн зүгээс Ганзориг гэдэг тэр хүнтэй үл ойлголцож, муудах ямар ч шалтгаан байхгүй. Гэтэл тэрбээр сум орон нутагт компанийн нэр хүндийг харлуулж улс төр хийдэг болчихсон. Ингэхдээ "би Гацууртыг зогсооно. Газрыг нь нутгийн иргэдэд авч өгнө" гэх мэтээр бусдыг өдөөн турхирч, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн.

Энэ хүн өчигдөр гартаа бэртэл авсан гээд байгаа эмэгтэй ажилтан н.Ичинноровын хурууг нь хугалж хүнд гэмтэл учруулсан учраас цагдаагийн байгууллагад хандаж, улмаар шүүх эмнэлэгт шинжээч томилуулаад явж байна.

-Одоо н.Ичинноровынх нь биеийн байдал ямар байгаа вэ?

-Хуруу нь хугарсан учраас эхний байдлаар эмнэлгийн тусламж авч анхан шатны тусламж үзүүлсэн байгаа. н.Ичинноровоос гадна хоёр ч эмэгтэй ажилтан зодуулсан. Ганзориг гэх этгээд толгойлж, түүнийг дагаж явсан согтууруулах ундаа хэрэглэсэн залуучууд ирж нийлж зодсон гэсэн үг. Энэ үйл явдал өчигдөр шөнөжингөө үргэлжилсэн.

Манай компанийн зүгээс өөрийн эзэмшлийн хашаа руу адуугаа тууж оруулах гэж байгаа учир байдлаа хэлсэн. Гэтэл тухайн этгээдүүд ойлголцолд хүрч чадалгүйгээр компанийн ажилчид руу хүч хэрэглэж биед нь халдаж гэмтэл учруулсан. Түүнээс гадна хэд хэдэн унага, адуу хулгайд алдагдсан тохиолдол үүссэн учраас түүнийг баримтжуулсан бичлэг бүхий мэдээллийг цагдаагийн байгууллагат өгч шалгуулж эхэлсэн байгаа. Хуулийн байгууллагаас уг асуудлыг эцэслэн тогтоох байх.

-Малын хулгайчдыг нь олж тогтоосон зүйл бий юу?

-Өчигдрийн байдлаар олон тооны адуу хулгайд алдагдсан. Бидний асуудал цагдаагийн байгууллагат шалгагдаж байна. Тухайн малын хулгайчдыг цагдаагийн байгууллагаас олж тогтоох ажлыг явуулж байгаа гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд, хууль зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хохироох асуудал цаашид гарч болохгүй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нүд улаан, мөнгө цагаан, Ухаан муутайд уригшгүй албат гэж энэ байхаа. Өмгөөлөгч бол хэргийн байдлыг хуулийн байгууллагаар тогтоолгочихоод ярилцлага өгмөөр дөө.

  • З
    Зочин

    Засгийн газар ч хошин шогийнхон шиг болжээ

  • З
    Зочин

    Юу бэ тэгээд хөөж байгаа нь худал болсон уу тэнэг хүмүүс биш дээ арай ч дээ ард түмэн чинь тэгээд худлаа юм бичээ юу ичиж үхээсэй тэнэг юмнууд юм аа хэн дуртай нь ядарсан ардруугаа дайрах нь тэгээд зөв юмуу одоо тэгээд Чинбатг гуайн зөв үү тэ

  • Z
    zochin

    ene pizdaa hajuud ni baisan yum shig shaajiinaa. daaraldbal alna shuu

  • О
    Од

    Малын хулгайчид даварч Эмэгтэй хүний гар хугалж адууг хулгайлж явсан бна Сэлэнгийхэн хулгайч нэр зүүлээ дээ

  • З
    За бүтэхгүй хөдөлмөрийн баатар

    Монгол улсын хууль ноён Л.Чинбатын санаатай хүн дайрч алах үйлдэл хийсэний төлөө арга хэмжээ авахгүй бол дараагийн удаа Л.Чинбатыг машинаар дайрч болох ойлголтыг төрүүлнэ

  • Е
    Ерөөлтийн фэн

    Хүн мотоцикль дайрах бишээ..Хүнийг санаатай алахыг завдах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчихлээ гэж харж байна.Шууд чиглэсэн үйлдлийг санаатай хэрэгжүүлсэн хүссэн хор уршиг нь Чинбатын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон хохирогч нь гүйцэгдсэнгүй нөгөөх нь болиочоо гэж хашгирч байгаа хүмүүсийн үйлдлээр зогсоогдож байна.Үйлдэлдээ хэрэглэж байгаа техник хэрэгслийн харьцаа дайруулсан хүмүүсийн нөхцөл байдал бүх шинж нь Гэмт хэрэг үйлдэхээр завдалт л гэж харагдаж байна шүү хүмүүсээ.Мэргэжлийн хувьд тэгж л харах юм байна.Баараггүй дээ.Зүгээр нэг хүн хөөж байгаа үйлдэл гэж биш шүү..Хууль ингэж л хэлнэ" гэж Ерөөлт гээд хуульч ах пост бичсэн байна. Юм мэддэг, туршлагатай хүний байр суурь ийм байна.

  • Z
    Zochin

    Za zailaa huh ineed hurchehlee umguulugchtei hun saihan Yuma tegd umguulugch awch chadahgui bga Humuus ni yahii

  • З
    Зочин

    Хоосон машин явсан гэж хэлэх нь дээ. Та нарыг чөтгөр аваасай

  • И
    Иргэн

    Чамд овоо мөнгө өгч дээ

  • И
    Иргэн

    Энэ нөхөр үнэхээр хуульч, өмгөөлөгчийн нэрийг гутаасан шаар юм аа. Өмгөөллийн тухай хуулиараа өмгөөлөгч хүн нэг компанид хуулийн зөвлөх хийхийг хориглодог ш дээ. Тэнэг ээ..

  • Л
    Л.Чинбат нэг өдөр чамайг хална

    О.Батсүх хуульчаа баян нөхрийн угаадас долоож амьдрах хэзүү худалыг үнэн болгож гэмт хэргийг дарамт доор нуун далдлаж олон түмний дургүйцэл зэвүүцэл доор амьдарч хэрэггүй Л.Чинбат нэг өдөр чамайг зайлуулах тодорхой эртхэн наад баян нөхрийн өмгөөлөгч ажиллаас холдож үз.Залуу нас чамд байна

  • O
    Oogii

    Betgii shaaldaa lalar mini tur ene deer l tumur nvvree gargaasaidaa arai l heterch bna heden hurungtungvvd biy biynee umuuruh asuudal betgii l gargaisai ard tvmen oluulaa shvv gedgiig heleh zvitei baih

  • Ү
    Үл таалагч

    Энэ өмгөөлөгч нэр зүүсэн нөхөр гүтгэх ажлаа хийж хов зөөж маягтай харагдаж бна шүү.

  • З
    Зочин

    Хөлсний ажилчин мөнгө л төлж бвал юу ч гэж шаансан яадгийн гэсэн зарчмаар л ярьж бна. Ёинбат этгээдиыг барьж хорих хэрэгтэй

  • A
    Asad

    Гацууртын угаадас долоогч өлөн бөөс юу гээд хуцаад байнаа. Багын даргын шийдвэр бол төрийн шийдвэр. Тэр шийдвэрийг гүйцэлдүүлэхээр ирсэн малчдыг машинаар элдэн хөөж хулгайчаар дуудах зөв зүйл үү?

  • З
    Зочин

    Яасан ч байсан морь амьтан машинаар хөөнө гэж юу гэсэн үг юм.

  • З
    Зочин

    Гарал үүсэл, зөвшөөлийн бичиг л нэхээд байгаа биз дээ. Хууль журмаа баримтал.

  • З
    Зочин

    Ноён уулын Гацууртын хөндийн алтаар хөлжсөн экологийн том гэм хэрэгтэн. 2022 оноос хойш өөрийгөө органик ногоон гэж өргөмжилдөг болсон. Ноён уулын экологийн нөхөн сэргээлтийн үнэлгээ олон улсын жишгээр 90 гаруй сая доллар болохыг олж тогтоогдсон. Энэ хүн гацууртын хөндийн 3 тонн алтныг ухаж геологичоос-баян- шуналтай бирд болон хувирсан хүн чанар муутай эрдээ. Мандал, Цагаан нуур, Түшиг, төв аймгийн Батсүмбэрийн ард түмэн хараалыг барсан шуналтан. Хүн дайрах бол энгийн хийдэг ажил нь мөн. Адуунаас дорд үнэтэй ядарсан ард түмнийг нохойны хоолыг саваар өг илүү бүү цатга гэдэг хүн болно. Тэмцэх хэрэгтэй ядуучуудаа нохойны идүүрээр нь өөрт шавхруу өгөх цаг нь болсон.

  • З
    Зочин

    Даварсан зэвүүн хогийн новш бэ,

  • З
    Зочин

    Энэ өмгөөлөгч нэртэ 3 нөхөрийг хяналтанд авч шалга бүх асуудал энд бгаа шүү!!! Өмгөөлөгч нэртэй гэмт хэрэг үйлдэгчид!!!!

  • З
    Зочин

    Чинбатаа төрийн анхан шатны байгууллага хууль ёсны шаардлага тавьсан байна чи хаан биш шүү шүүхийн өмнө бүгд эрх тэгш

  • T
    tsoogii

    yaliig ni ug xvn alxiig zawdsan xeregeer

  • З
    зочин

    яг үнэн үнэнхээр болохгүй басан юм бол цагдаад хэлж арга хэмжээ авуулах байсан Чинбат цагдаа биш шүү дээ машинаар хүн хөөж дайрна гэдэг бол дэндүү танхай хэрэг энэ өмгөөлөгч яахвэ дээ хоолыг нь иддэг юм чинь юу гэж ярьж болно

  • З
    Зочин

    МАНынхан ард түмнийг тэнэг гэж боддог юм уу

  • Ч
    Чинбат

    хуцваа ! Та нар намайг яаж ч чадахгүй !!! үхсэн хатсаны чинь шүүх цагдаа !!!

  • З
    ЗОЧИН

    БИЧЛЭГ ДЭЭР БАЙГАА ХЭСЭГ ИРГЭН ЧИНБАТЫГ ЯЛЛАХ ХАНГАЛТТАЙ НОТЛОХ БАРИМТ !!! ЦАГДАА ХУУЛИЙХАН ШУДАРГА АЖИЛЛАВАЛ БИЧЛЭГ ДЭЭРХИ ҮЙЛДЛЭЭРЭЭ БАРИВЧЛАХ , ХОРИХ ЯЛТАЙ !!! БУСАД АСУУДАЛ НЬ ТУСДАА ШИЙДЭГДЭХ ЁСТОЙ !!!

  • З
    Зочин

    Үнэхээр хохиролоо цагдаад өгөөд шийдүүлэхгүй өөрөө машинаар дайраад шийдчихэж болно гэж боддог бодол бол мөнгөтэй бол хууль хэнд хамаатай юм гэсэн үйлдэл шүү дээ. Хэрээс хэтэрсэн үйлдэл. Эрүүгийн ялтай.