Замын-Үүд чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:medeeb/ub1.jpg

Зорчигчдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2023 оны 06-р сарын 22-ны өдрөөс эхлэн Замын-Үүд чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Тодруулбал,

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА гарагуудад 20:35 цагт хөдөлж, Замын-Үүдэд 08:30 цаг очно.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд ЛХАГВА, БААСАН, НЯМ гарагуудад 21:35 цагт хөдөлж Улаанбаатарт 10:25 цаг ирэх аж.

legacy:UBTZ/355107000_646693810818431_796803503607933942_n.jpg