Нэг сартай зээ охиноо унтаж байхад нь малын тэжээлээр дарж хөнөөсөн Ц-д 15 жилийн хорих ял оноолоо

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2024/07/04/shuuh.jpg
legacy:shuuh.jpg

Ховд аймгийн Мянгат суманд нэг сартай нярайг малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй Ц-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар буруутгаж, 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сануулахад, Ховд аймгийн Мянгат сумын иргэн Т.Ц нь 2023 оны 1 дүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан байдаг. Талийгаач охины ээж эзгүй байхад нь ийм хэрэг үйлдсэн юм.