Тулай өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:эмдег/эмдег.jpg

Тулай өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тулай өвчний эмийн эмчилгээг 569 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 306 иргэнд ЭМД-ын сангаас нийт 163 сая 310 мянга 250 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

legacy:355076786_589752639967718_5730432074866917317_n-1.jpg