Автомашин хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:356295536_1801396913596125_6302549931182369905_n.jpg

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагт Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багт байрлах "Авто зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн "М"-ын эзэмшлийн Toyota маркийн тээврийн хэрэгслийг "Х", "Д", "Д"нар нь бүлэглэн хулгайлж хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэн зугатаасныг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ: Иргэд Та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ

1. Харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоолд байрлуулах,

2. Автомашины хаалга, цонхыг цоожлогдсон эсэхийг сайтар шалгах,

3. Автомашиндаа хар хайрцаг / хяналтын камер/, дохиолол суурилуулах

, 4. Сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.