МАРГААШ: Улаанбаатарт +27 хэм дулаан, үүлшинэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/зуны зураг 2.jpg

2023 оны 06-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй бороо орохгүй, өдөртөө үүлшиж, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.