Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд долоодугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэнэ

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/тусгай нислэг.jpg

Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар ирэх долоодугаар сарын 3-наас эхлэн долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх юм байна.

Нислэгийн бэлтгэл ажилтай холбогдуулан өнөөдөр аюулгүй ажиллагаа, чанар, стандарт, шалгалтын нислэгийг "CRJ-200" агаарын хөлгөөр амжилттай хийжээ.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын "Монгол Улсад зочлох жил"-ийн хүрээнд МИАТ ТӨХК тогтмол нислэг үйлдэх юм.