ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Дорнод аймагт цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Ирсэн мэдээллээс дүгнэлт хийхэд жирэмсэн эмэгтэйг зодсон гэх асуудал байхгүй. Зөрчил гаргасан гэх иргэдийн үйлдлийг шалгахаар аймгийн ЦГ-аас МБТ-ын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн очсон. Эдгээр иргэд лайв, бичлэг хийсэнтэй адил ЦАХ-ын бүх үйлдэл мөн адил бичлэгтэй, баримтжуулагдсан хуулийн хүрээнд Прокурорын байгууллагын хяналтад байна.

ЗШШТХ-д зааснаар холбогдох шалгалтын ажиллагааг үлгэрлжүүлэн Прокурорын байгууллагын хяналтад аймаг дээр хийгдэнэ" гэлээ.