Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгав

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Hugjliin bank/shuuh heleltsuuleg/3ea37a5725722c38big.jpg

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгав.