Наадмын тасалбарыг нэг хүн ихдээ 2, автомашины зогсоолыг 5 ширхэгийг авах боломжтой

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Naadam/NewFolder/DSC_5296.jpg

Энэ жилийн наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон талаар мэдээлсэн. Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар худалдаалагдана.

7 сарын 11-Баяр наадмын нээлт, бөхийн барилдаан, Сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг байна.

7 сарын 12 Бөхийн барилдаан, баяр наадмын хаалт, Сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөг байна.

Автомашины зөвшөөрөл 21000 төгрөг байна. Тасалбарыг 7 сарын 1-ний 11.00 цагаас худалдаална.

Тасалбар захиалдахдаа 1 цагийн дотор төлбөрөө төлнө. Автомашины зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртлэх тоогоор авч болохоор зохицуулсан. Тасалбарыг 7 сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаална" гэлээ.