Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хөшигийн хөндийн нисэх буудлаас Сүхбаатарын талбай руу өнөөдрөөс цахилгаан автобус тогтмол ҮЙЛЧИЛНЭ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас өнөөдрөөс эхлэн цахилгаан автобус явуулж эхэллээ. Тодруулбал, Өдөрт хоёр автобусаар дөрвөн удаагийн рэйс хийгдэнэ. Ингэхдээ Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүрээр урагш явах юм.
Үнийн хувьд том хүн 10,000 төгрөг
Хүүхэд- 5000 төгрөг байхаар тогтжээ.



