ФОТО: Сэлбийн далан сэтэрч, голын эрэг дагуух хотхон усанд автжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:uyer selbe hothon/300A2430.jpg

Улаанбаатар хотод үргэлжлэн орж буй борооноор БЗД-ийн 25 дугаар хороо Дунд, Сэлбэ гол үерлэжээ. Үүний улмаас урд шөнө Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрсэн байна. Улмаар голын эрэг дагуух Сэлбэ хотхон үерт автаж, хотхоны грашууд усанд автжээ.

Тиймээс албаны хүмүүс шуурхай ажиллаж, машинуудыг холдуулж, усыг соруулах, шороогоор далан барих ажлуудыг хийж байна.

Энэ талаар НЗДТГ-аас "Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үеийн далан сэтэрсэн байна. Улмаар эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үеийн ус орсон нөхцөл байдалтай байна. Холбогдох албаныхан эрсдэлийг арилгахаар ажиллаж байна" хэмээлээ.

legacy:uyer selbe hothon/_M1A4479.jpg legacy:uyer selbe hothon/_M1A4482.jpg legacy:uyer selbe hothon/_M1A4488.jpg legacy:uyer selbe hothon/300A2436.jpg legacy:uyer selbe hothon/300A2471.jpg legacy:uyer selbe hothon/300A2473.jpg legacy:uyer selbe hothon/300A2508.jpg legacy:uyer selbe hothon/300A2512.jpg legacy:uyer selbe hothon/300A2530.jpg legacy:uyer selbe hothon/300A2536.jpg legacy:uyer selbe hothon/300A2543.jpg