Өрхийн 26 эмнэлэгт “ХАНГАЛТТАЙ“ үнэлгээ авчээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:shd/2023/356909462_646222257535790_4908497575650257032_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, 6 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хугацаанд үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Энэхүү гүйцэтгэлийн гэрээг үнэлж, баталгаажуулах уулзалт өнгөрсөн мягмар гарагт /2023.06.27/ болж өнгөрлөө.

Үнэлгээнд 27 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбар хамрагдсанаас 1 өрхийн эмнэлэг “Бүрэн хангалттай”, 26 өрхийн эмнэлэг “Хангалттай” үнэлгээ авсан байна.

Мөн уулзалтаар цаашид анхаарч ажиллах зөвлөмж, “Анхан шатны тусламж үйлчилгээг чанаржуулъя” 5 сарын аяны удирдамжийг танилцуулахаас гадна баталгаажуулсан үнэлгээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар хүргүүлж ажиллалаа.