Зарим замыг түр хаасантай холбогдуулан 53 нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/358113336_709175061016615_7850305165798697208_n.jpg

Нийслэлийн Засаг даргын А/730 дугаары захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулаад байна. Тодруулбал,

Ч:10 - “Ганц худаг-Баянмонгол хороолол - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх

Ч:32б - “Офицеруудын ордон - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх

Ч:42 - “Сүлжмэл-Нарны - Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх

Ч:56 - “Архивийн ерөнхий газар - Буянт Ухаа 2 хороолол - 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх

Ч:61 - “Офицеруудын ордон – МУБИС - 120 мянгат - Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах

Ч:71 - “Дүнжингарав - Баянмонгол хороолол - Хүннү 2222 – 120 мянгат - Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицууллаа.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР