Дараах байршлуудын 30 мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслалаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:uyer selbe hothon/zuslan/64a66e5418164615ff1e742d.jpg

Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.

Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлуудын мэдээллийг хүргэе.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;

Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Коёото хотхоны 32-35-р байр, Замын цагдаагийн газар орчмоор;

Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.