ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Нийгэм
Оргилмаа
Унших: 1 мин
30
legacy:munkhbayasgalan gishuun/756042848_3840471646094499_2401443349236510390_n.jpg

Өнөөдөр /2026.07.25/ 12.50 цагт “Төв аймгийн Борнуур сумын хуучин Соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан “Цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох” хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон аж.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2 сар өмнө

    Сэтгүүлчид энэ асуудал дээр маш анхааралтай ажиглаарай. Хохирогчийн охины ярилцлага бичлэг үзсэн Борнуур сумын цагдаа нар оролцсон байх маш их магадлалтай байсан. Өмнөх өдөр нь архи уусан хүнийг маргааш нь цагдаа дуудаж гавлаж орхино гэдэг чинь нэг л нотой байгаа. Eр нь эрүүлжүүлэхэд хүн нас барлаа гэвэл холбогдогч олддоггүй л юм билээ. Харин хохирогчийн ар гэр мөнгөтэй, цагдаа хуулийн салбарт нөлөөтэй хүнтэй бол холбогдогч олддог. Ядарсан иргэн бол тэгээд л дуус дуус. Одоо энийг уншсан цагдаа нар бөөн бөөнөөр орж ирж хуцалдах байхдаа.

  • И
    Иргэн2 сар өмнө

    Сэтгүүлч Т.Болормаа энэ мэдээлэл хэнд хэрэгтэй юм бэ хойшид иймэрхүү юм олон нийтэд бүү түгээ

    • Б
      Бэхээ2 сар өмнө

      Юу мэдээлэхээ чамаар заалгалаа юу халтайсан гөлөг минь