БЗД-ийн 26-р хороонд баригдаж буй улсын сургуулийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарчээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:bzd 26 horoo/бзд 26-р хорооны сур.jpg

БЗД-ийн 26-р хорооны ЕБС-ийн насны хүүхдүүд хамран сурах сургуульгүй олон жил болсон. Иймд 2022 онд тус хороонд 640 хүүхдийн сургуулийн шав тавьж, барилгын ажил үргэлжилж байсан ч шүүхээс барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"БЗД, 26-р хороонд улсын сургууль барих ажил үргэлжилж байна. Эхлэх гэж нэлээн ажил, маргаан болсон. Эхэлсэн, овоо дөхөж байна. Угтаа төрийн өмчийн газар шүү дээ. Энэ хорооны хэдэн мянган хүүхэд сурах улсын сургуульгүй байгааг бүгд мэдэж байгаа. Газрын асуудал нь анх 2018 онд шийдэгдэж, шүүхийн 3 шатанд маргаанд ялсан.

Ика /Тайгам Алтай/ компанийхан дахиад шүүхэд хандсан. Анхан шатан дээр хот дахиад ялсан. Гэтэл Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ын захирамжийн биелэлтийг Давж заалдах шатны шүүх түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлээс барилгын ажлыг зогсоохыг мэдэгдсэн байх юм. Завхарсан юм шүү. Дахиад хэлье. Төрийн өмчийн газар. Шүүхийн 3 шатанд хот ялсан, гэтэл дахиад шүүхдэж байна. Ямар ашиг сонирхол, завхрал вэ" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ОДОО ЭНЭ АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД ШОУГ БОЛЬ ДОО. МОНГОЛЧУУУД АВЬЯАСТАЙ Ч ГОМО, ЛЕСБИ, ЭР ЭМЭЭ Ч МЭДЭХГҮЙ УЛС МОНГОЛЧУУДЫГ ШҮҮГЭЭД СУУХЫГ ХАРАХ НЬ ҮНЭН ТЭНЭГ БАЙНА. МОНГОЛ ТВ, ЦЕНТРАЛ ТВ БОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ГАЖ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТВ Ш ДЭЭ. МОНГОЛЧУУД ГЭНЭН ТЭНЭГ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА ДАА.

  • З
    Зочин

    Tembuursen tarhitai sdanuud

  • З
    Зочин

    Yatsarsan yalzarsan yumbe, BZD 26 HUD 18 geed ene hun am shiguu horoolluuddaa ulsiin surguuli tsetserleg tolovloj bj gazar, barilgiinh ni zovshoorliig olgoochee.