ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын дарга Л.Гантөмөр болон дэд дарга нар ҮБХ-ны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/326301435_1140817216616933_2849076990865950875_n.jpg

Өнөөдөр буюу есдүгээр сарын 07-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00-12:00 цагт Шангри Ла зочид буудлын хурлын танхимд, Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий "Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган"-ыг зохион байгуулна.

11:00 цагт Төрийн ордон, Чингис хаан танхимд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь болон Ардчилсан намын 15 Дэд дарга Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд, Тэнгэрлэг Монгол ТББ-аас Аймаг сумдын засаг дарга нар самрын ченж болсон талаар мөн байгалийн нөөцөөс бүрдсэн хураамжийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг талаарх мэдээллийг баримт нотолгоотой дэлгэн мэдээлнэ.

17:30 цагт Корпорейт зочид буудалд, "Аримун" продакшны шинэ уран бүтээл болох "Хүний ээж" МУСК-ны нээлт болно

18:00 цагт Улаанбаатар чуулгын байрны зүүн талд Монголын архитекторуудын эвлэл, "Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, МСНЭ хамтран "Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулна.