Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Согтуурсан үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, 9 давхраас унах гэж байсан иргэнийг аварчээ
00

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны..... байрны 9 дүгээр давхрын цонхоор 1 хүн унаж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр орой ОБЕГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:08 цагт очиход тус байранд оршин суугч иргэн 31 настай настай эрэгтэй А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, цонхоор үсэрч болзошгүй байсан тул дээврээс аврах олс ашиглан бууж, дотогш оруулан аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

.webp)
.webp)
