П.Сайнзориг: Өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж, гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 12 сек
10
legacy:sainzorig/sainzorigg.jpg

Монгол Улсын Арслан М.Бадарч өнөөдөр өөрөөс нь допинг илэрсэн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус мэдэгдэлтэй холбогдуулан ХЗДХЯ-ны ТНБД, Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.

Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан.

Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна.

“Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа.

Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа" хэмээжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хуулиа мөрддөггүй Хуулийн яамны төрийн нарийн буюу 3 р хүнээр яахав дээ халбал таарна. Допингийн мэдээллийг цаг нь болоогүй байхад задруулсан хүмүүсээ олж хариуцлага тооцбол таарна."" Б" сорьц батлагдбал хэрэглэсэн хүн нь аяндаа шийтгэлээ хүлээх нь мэдээж. Тэр болтол мэдээлэл задруулж бологүй гэсэн дүрэм журмаа зөрчсөн хүмүүст хариуцлага тооц. Жилийн жилд Допингийн мэдээлэл цагаасаа эрт задардаг энэ байдалд цэг тавих цаг нь болсон. Энэ удаа эзнийг нь тодорхойлж чанга шийтгэл оногдуулбал таарна. Санаатай санаагүй энэ байдлаас болж бөх хүн аваарт орсоныг, ард олныг талцуулдаг байдалд анхаарал тавих цаг нь болсон.