Б.Ганхуяг: Нүүрсний гэх хэрэг ард үлдсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Ganhuyag ETT/Ganhuyag ETT.jpg

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 9.00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 13.30 цаг хүртэл хойшлоод байна. "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хувьд ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан бөгөөд тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн юм.