Б.Ганхуяг: ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан энд юу хийгээд сууж байгаа юм. Надтай хальт найзалсныхаа төлөө энд шүүгдэж байгаа юм уу

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Ganhuyag ETT/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg
legacy:Ganhuyag ETT/377508010_840156544235142_545938776304606297_n.png

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Ганхуяг үг хэлэх үеэрээ

"ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан энд юу хийгээд сууж байгаа юм. Надтай хальт найзалсныхаа төлөө энд шүүгдэж байгаа юм уу. Тийм бол 76-ланг нь аваад ир. Бас жагсаалаар 68 хүн баригдсан. Гэтэл одоо би гав ганцаархнаа 9 сар хоригдож байна" гэв.